2011-02-14
Улсын 5-р олимпиадын удирдамж

Техник Технологийн XV олимпиадын заавар

 

Нэг. Зохион бүтээгчдийн төрлөөр:

1. Багш нар:

А. Онолын шалгалт /30 оноо/, Б. Техникийн бодлого /10 оноо/, В. Бүтээлийн хамгаалалт /60 оноо/

2,Сурагчид:

А. Онолын шалгалт /30 оноо/, Б. Техникийн бодлого /10 оноо/, В. Ур чадварын дадлага ажил /60 оноо/

Хоёр. Дизайны төрлөөр:

1. Багш нар:

А. Онолын шалгалт /30 оноо/,Б. Сэтгэлгээ, ур чадварын дадлага ажил /10 оноо/, В. Бүтээлийн хамгаалалт /60 оноо/

2.Сурагчид:

А. Онолын шалгалт /30 оноо/, Б. Сэтгэлгээ, ур чадварын дадлага ажил /10 оноо/, В.Зураг төслийн дадлага ажил /60 оноо/

Гурав. Багш нарын заавал хийх төсөл, бүтээл

Технологийн эрэгтэй багш. Сэргээгдэх эрчим хүчний ямар нэг эх үүсвэрийг ашиглан “Ахуйн хэрэглээний бүтээл” хийх. /Техникийн баримт бичгийн бүрдэл, техникийн үзүүлэлт, аюулгүй ажиллагааны дүрэм, гадаад үзэмж өнгө будгийн гүйцэд боловсруулалттай, хэрэглээний шаардлага хангасан байх, ажиллагаа болон хэрэглээг үзүүлж хамгаална./

Технологийн эмэгтэй багш. Монгол үндэсний урлалын төрөл болох зээгт наамлын арга технологиор /80см х 130см/ хэмжээтэй “Миний монгол”сэдэвт гар урлалын бүтээл хийх. /Бүтээл нь судалгаанд тулгуурласан, зохион бүтээлт, технологийн төлөвлөлт, эдийн засгийн тооцоо хийгдсэн байна./

Дизайн зураг зүйн багш нар. “Гэрлийн бүрхүүл” сэдэвт эд хэрэглэлийн дизайны шийдэл-ийг иж бүрдлээр хийж гүйцэтгэнэ. /хэрэглээний судалгаа хийж дүгнэлт гаргасан байх, эх загварын олон хувилбартай, бүтцийн элементүүдийн тоо, бүрдэл хэсгүүдийн байрлалыг тогтоосон сонгох хувилбаруудтай, эд хэрэглэлийн ерөнхий хэлбэр, өнгөний шийдлийн хувилбаруудтай, төслийн баримт бичиг, ажлын зургийг боловсруулсан байх, бүтээл макетлагдсан байна.Дизайны шийдлийн иж бүрдлийг сурталчилгааны плакат хэлбэрээр гүйцэтгэж үзэсгэлэн гаргана, бүтээлийг бодит хэмжээгээр зохих материалаар хийж үзүүлж хамгаална./

Тайлбар:

  • Зохион бүтээгчдийн төрлөөр оролцох сурагчид дараах багаж, материалыг бэлтгэж ирнэ. Үүнд:

Эмэгтэй сурагчид

1м цагаан өнгийн даавуу, наалт, зүү, утас, хайч, туслах материалууд, товч, чимэглэл гэх мэт

Эрэгтэй сурагчид

Мод боловсруулах гар багажууд, өрөм /ком/, дрель, зүлгүүр, харуул, сийлбэрийн хутга, цүүц гэх мэт /дреллээс бусад гар цахилгаан багаж ашиглахгүйг анхаарна уу./

  • Дизайны төрөлд аймаг бүрээс 1 сурагч оролцох бөгөөд дараах материалуудыг бэлтгэж ирнэ. Үүнд:

Ватман цаас, картон цаас, цавуу, цаасны хутга, гортиг, шугам зургийн хэрэгсэл гэх мэт

  • Дизайны төрлөөр оролцож байгаа багш, сурагчид олимпиадад бэлтгэхдээ дизайны чиглэл болон зураг төслийн асуудал 50/50 хувийн харьцаатай байхыг анхаарна уу.

  • Дизайны төрлөөр оролцож байгаа багш, сурагчдын “Сэтгэлгээ ур чадварын дадлага ажил”-ыг комьпютер ашиглан гүйцэтгэнэ.

  • Бүтээлийн хамгаалалтанд багш нар зөвхөн нэг бүтээл оруулна.

  • Зээгт наамлын бүтээл нь гадна хүрээг оролцуулсан хэмжээ 800 х1300 мм байх бөгөөд зээгт наамал хийгдэх талбайн хэмжээ 500 х 800 мм байна.

  • Зохион бүтээгчдийн төрлөөр оролцож байгаа эрэгтэй сурагчдын сэтгэлгээ, ур чадварын дадлага ажилд хэрэглэгдэх модон материалыг, олимпиад зохион байгуулагчид бэлтгэж өгнө.

  • Улсын олимпиадад зөвхөн 2011 онд ЕБС төгсөх ангийн сурагчид оролцоно.

  • Улсын олимпиадын явагдах газарыг БСШУЯ аас хуваарийн дагуу зарлана.


Жич: Олимпиадын зөвхөн I давааг дүгнэхдээ: Багш нарын бүтээлийг төсөл хэлбэртэйгээр шалгаруулахыг анхаарна уу !


Улсын Техник Технологийн олимпиадын III даваа 2011 оны 5 дугаар сарын 13 – 15 нд болно.


ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО Утас: 98003808, 91918488, 310923

 


Бичсэн: jakina | цаг: 14:36 | Мэдээлэлүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


hello
yag haana boloh ym bol ene talaar uunes ilu delgerengui medeelel uguh bolomjtoi yu?
Бичсэн: Сэлэнгээс (зочин) цаг: 16:10, 2011-05-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax